Судлаачид саран дээр газрын гадаргаас нэвтрэх боломжтой томоохон хэмжээний газар доорх агуйг олсон байна. Улмаар тус газрыг ирээдүйн сарны суурийг бий болгох хамгийн тохиромжтой газар хэмээн үзэж буй талаар theguardian мэдээлээ.
Тодруулбал, Аполлон 11 сансрын нисгэгч Нил Армстронг, Базз Олдрин нар хагас зуу гаруй жилийн өмнө саран дээр анх хөл тавьж байсан эртний лаавын тал болох Маре Транкиллитатисын ил уурхай саран дээрх агуйтай холбогддогийг олж, тогтоожээ. Улмаар НАСА-гийн сарны тойрог замын тагнуулын аппарат (LRO)-ийн цуглуулсан радарын мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд саран дээрх хамгийн гүн нүх болох Mare Tranquillitatis нүх нь 45 метр өргөн, 80 метр урт агуй болж буйг олж мэджээ. Энэ нь 14 теннисний талбайтай тэнцэх хэмжээний талбай юм. Энэ агуй газрын гадаргаас 150 метрийн гүнд оршдог аж.
Энэхүү нээлтийн талаар Италийн Трентогийн их сургуулийн Лорензо Бруззон энэ агуй нь "хоосон лаав хоолой байж магадгүй. Тиймээс энэ нь сарны хатуу ширүүн орчныг хамгаалах байгалийн хамгаалах байр учраас ирээдүйн судлаачдын амьдрах орчин болж чадна” гэж үзжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.