CNN: Монгол Улс олимпод ялчихлаа. Тэдний ёслолын хувцас интернэтийг шуугиулж байна

CNN: Монгол Улс олимпод ялчихлаа. Тэдний ёслолын хувцас интернэтийг шуугиулж байна

Монголын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, албаныхны олимпын нээлтэд өмсөх ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлаж, спорт хувцсыг Японы “Мизүно” брэнд хийж буй. Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулгаар дээрх хоёр брендыг шалгаруулсан юм. Улмаар “Парис-2024” зуны Олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын буюу парад хувцасны загварыг долдугаар сарын 03-ны өдөр олон нийтэд танилцуулсан билээ.

Улмаар олон нийтийн сүлжээнд монголчууд уг хувцасыг шүүмжлэх болж, энэ нь ч олон улсын анхаарлыг татсан. Улмаар өнөөдрийг хүртэл Энэтхэг, Өмнөд Солонгос, Америк, Япон, Хятад зэрэг улсуудын хэвлэл мэдээллийн сайтууд манай тамирчдын хувцасыг онцолж, тус улсын иргэд сошиалд Монгол тамирчдын олимпын ёслолын хувцасны талаар сэтгэгдлээ бичиж буй.

Түүнчлэн “Интернэт удахгүй болох Парис 2024 Олимпод оролцох тамирчдын ёслолын хувцаснаас дуртай үндэсний хувцсаа сонгожээ” хэмээн CNN агентлаг өчигдөр /2024.07.16/ мэдээлэв.

Тус нийтлэлд “Уламжлалт хувцаснаас сэдэвлэсэн нарийн хатгамал хантааз, хуниастай дээл, дагалдах хэрэгслээр бүтсэн Монгол Улсын тамирчдын нээлт, хаалтын ёслолын хувцаснууд өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийснээс хойш олон нийтийн сүлжээг шуугиулж байна. Энэхүү загварууд нь “Монголын уламжлал, соёлын мөн чанарыг илэрхийлсэн” бэлэн хувцас, хувцасны загваруудыг үйлдвэрлэдэг Улаанбаатар хотын “Michel&Amazonka” брэндийн бүтээл юм. Эмэгтэй тамирчдын өмсгөл нь ёслолын ээмэг, хатгамал цүнхтэй, эрэгтэй туг баригчид сур харвааны малгай, бүс, монгол гутал өмсөнө. Загвар нь үндэсний цэнхэр, улаан, цагаан өнгө, төрөл бүрийн уламжлалт хээ угалз, хээ, хээг шингээсэн бөгөөд тус улсын төрийн далбаанд байдаг “Соёмбо”-ыг мөн бэлгэдсэн байна.

Мөн Парис, наадам, тухайлбал Эйфелийн цамхаг, Олимпийн дөлтэй холбоотой сэдвүүд бас хатгамалд багтжээ. Тус хувцсыг урлахад дунджаар 20 цаг зарцуулсан гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээлсэн. Дүрэмт хувцас нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татсан. Улмаар спортын тайлбарлагчид тус загварыг алга ташин хүлээж авсан. "Тэд Олимп эхлэхээс өмнө түрүүлсэн" гэж стилист зохиолч Райан Ип 2 сая гаруй хандалт авсан видеондоо хэлжээ” гэж бичжээ.




ЭМГЭНЭЛ

12 цагийн өмнө