“Тесла” компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн тэргүүн баян Илон Маск ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд их хэмжээний мөнгө хандивлахаар болсон тухай “Wall Street Journal”-аас эш татан “Reuters” агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Тэрбумтан Илон Маск Трампыг дэмжигч улс төрийн шинэ хороонд сар бүр 45 сая доллар хандивлахаар төлөвлөж байна гэж Wall Street Journal Даваа гарагт /2024.07.15/ мэдээлсэн. Тус сонинд “Маск ерөнхийлөгч асан Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжиж, 7-р сард Америкийн PAC-д хандиваа эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн” гэж бичжээ. Хэрэв И.Маск одоогоос эхлэн аравдугаар сар хүртэл сар бүр хандив өргөнө гэж үзвэл нийт дүн нь 180 сая доллар болох юм. Энэ жилийн сонгуулийн хандивын хамгийн дээд хэмжээ нь 50 сая доллар хүрч байжээ.