Хятад жуулчин Японы хамгийн хүндэтгэлтэй газрын гол хөшөөн дээр “Toilet” гэж бичжээ

Хятад жуулчин Японы хамгийн хүндэтгэлтэй газрын гол хөшөөн дээр “Toilet” гэж бичжээ

Токио хотын Чюүда дүүрэгт байрлах Ясүгүни Шинто шашны сүмийн хашаанд байрлах хөшөөн дээр өнгөрсөн зургаадугаар сарын 3-нд нэгэн Хятад иргэн “Toilet” хэмээн бичиж, үг үйл явдлаа дүрсжүүлжээ.

Тэрбээр энэ үйл явдлын бичлэгээ Хятадын сошиал сүлжээнд цацаж, “Япон улс цөмийн хаягдалтай ус далай руу урсгаж буйд бухимдсан учир ингэж бичлээ” гэж тайлбарласан байна. Харин Японы цагдаа нар дээрх хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа боловч хил даван нутаг буцсан тул хариу арга хэмжээ авч чадаагүй байна. Японы цагдаагийн газраас одоогоор хөшөөн дээр бичсэн этгээд болон бичлэг хийсэн гэх хоёр этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Харин тус иргэдийг Японд замчилж, юм бичихэд шаардлагатай эд зүйлсийг авахад тусалсан хятад иргэдийн баривчилсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Ясүгүни сүм нь Японы 2-р дайнд үрэгдсэн цэргүүдийн шарилыг хадгалдаг газар бөгөөд Японы ерөнхий сайдууд очиж хүндэтгэл үзүүлдэг ёс заншилтай хүндэтгэлийн газар ажээ.