Цэрдийн галавын сүүл үеийн хэмээн үзэж буй шувуутай төстэй үлэг гүрвэлийн араг ясыг Монголоос олжээ

Цэрдийн галавын сүүл үеийн хэмээн үзэж буй шувуутай төстэй үлэг гүрвэлийн араг ясыг Монголоос олжээ

Харенадрако прима гэх үлэг гүрвэл одоогоос 72-71 сая жилийн өмнө Цэрдийн галавын сүүлчээр одоогийн Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсныг тогтоох олдвор олджээ. Энэхүү шинэ төрөл зүйл нь Юрийн галаваас Цэрдийн галавын сүүл үе хүртэл мэдэгдэж байсан шувуутай төстэй теропод үлэг гүрвэл бөгөөд Troodontidae бүлэгт хамаарагддаг байна. 

Өмнөговь аймгийн Хэрмийн цавын Баруунгоётын цулбаас Харенадрако примагийн бүрэн бус араг яс олдсон бөгөөд тус олвор нь гол төлөв үлэг гүрвэлийн хойд мөч хэсгийн элементүүдээс бүрдэж буй аж. Түүнчлэн үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн олдвор нь “Монголын Нэмэгтийн сав газрын Нэмэгт, Жадочта, Хятадын Баян-Мандаху дахь Вулансухай формацад баялаг байгааг” судлаачид онцолсон байна. Мөн "Баруунгоётын тогтцод Харенадрако прима байгаа нь Нэмэгтийн сав газрын троодонтид нь янз бүрийн орчинд дасан зохицоход хангалттай олон янз байсныг харуулж байна” гэсэн судалгааны багийн бүтээлийг Сээр нуруутны палеонтологийн сэтгүүлд нийтэлжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.