Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Дональд Трамптай уулзаж, Украины асуудлыг орхихгүй байхыг уриалсан тухай “Telegraph” сонин мэдээллээ.
Тэрбээр Висконсин муж улсын Милуоки хотод болсон Бүгд найрамдах намын үндэсний их хурлын үеэр Д.Трамптай уулзаж, Украины дайны талаар цаг шахам ярилцжээ. Уулзалтын дараа Б.Жонсон "Бид Украины талаар удаан ярилцсан. Д.Трамп ардчиллыг түрэмгийллээс хамгаалах хүсэл зоригтой шийдэмгий удирдагч гэдгийг би мэднэ” гэсэн байна. Ерөнхий сайд асан Жонсон 2019 оноос хойш гурван жил гаруй Их Британийг удирдсан бөгөөд Д.Трамптай ойр дотно харилцаатай явж ирсэн юм. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оросын эсрэг сөрөн зогссон Украин улсыг идэвхтэй дэмжиж байсан юм.
Great to meet President Trump who is on top form after the shameful attempt on his life. We discussed Ukraine and I have no doubt that he will be strong and decisive in supporting that country and defending democracy. pic.twitter.com/OEVZPZsRE1
— Boris Johnson (@BorisJohnson) July 16, 2024