Монголын бизнес эрхлэгчид нэгдэн БНХАУ-д 140 сая төгрөг хандивлалаа

Монголын бизнес эрхлэгчид нэгдэн БНХАУ-д 140 сая төгрөг хандивлалаа

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим/МҮХАҮТ/ бизнес эрхлэгчдээ уриалан БНХАУ-д гарсан коронавирусийн халдвартай тэмцэх  үйл ажиллагааг дэмжин хандивын аян явуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд цугларсан 140 сая төгрөгийг өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйд гардуулан өглөө.

МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин “Хандивын аянг зохион байгуулахад хувийн хэвшил компаниудийн санаачлага оролцоо их байсан. БНХАУ бол Монголын худалдааны гол түнш. Тиймээс Хятад улстай бизнесийн харилцаатай байдаг бизнес эрхлэгчдийг хандивт оролцохыг уриалж байна.” гэсэн юм.

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Цай вэньруй “ Бидэнд зориг нэмж Хятадын ард түмэнд тусалж буй Монголын ард түмэн, болон бизнес эрхлэгчдэд маш их баярлаж байна. Монголчуудын сайхан сэтгэлийн үр шимд хоёр орны харилцаа улам батжин цэцэглэх болно. Сүүлийн үед манай улсын цахим сүлуээнд Монголын ард түмэнд баярласан, эрүүл эх байгаасай гэж хүссэн сэтгэгдэл их түгэх болсон. Энэ нь хоёр улсын харилцааг ямар түвшинд байгааг харуулж байгаа хэрэг юм. Бид Монголчуудын ачийг хариулах болно” гэсэн юм. Мөн тэрээр БНХАУ-д нөхцөл байдал хүнд байгаа ч сүүлийн тав хоногт Ухань хотоос бусад газарт халдварын тархалт буурсан үзүүлэлттэй байгааг онцлон хэлсэн юм.