“Парис-2024” олимпын наадамд Монголын багийн тугчаар П.Сэр-Од, О.Есүгэн нар оролцоно

“Парис-2024” олимпын наадамд Монголын багийн тугчаар П.Сэр-Од, О.Есүгэн нар оролцоно

“Парис-2024”- зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө 6 дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй  шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа өрсөлдөх “тийз”-ээ захиалсан боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар томилогджээ.

П.Сэр-Од нь 2012 оны Лондоны олимпын наадамд Монгол Улсын тугчаар сонгогдож байсан.  Харин боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдсон тохиолдол нь ОУХМ О.Есүгэн юм. 

Зуны олимпын наадмын Монголын багийн тугчид:

  • “Токио – 1964” – Ч.Найдан /хөнгөн атлетик/
  • “Мехико – 1968” – Х.Баянмөнх /чөлөөт бөх/
  • “Мюнхен – 1972” – Б.Жамсран /чөлөөт бөх/
  • “Монреаль – 1976” – З.Ойдов /чөлөөт бөх/
  • “Москва – 1980” – З.Дүвчин /чөлөөт бөх/
  • “Сөүл – 1988”, “Барселон – 1992”, “Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ /жүдо/
  • “Атланта – 1996” – Д.Сумьяабазар /чөлөөт бөх/
  • “Афин – 2004” – Д.Нямхүү /жүдо/
  • “Бээжин – 2008” – М.Баяржавхлан /жүдо/
  • “Лондон – 2012” – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/
  • “Рио – 2016” – Б.Тэмүүлэн /жүдо/
  • “Токио-2020” О.Хулан / Сагс/  Ө.Дүүрэнбаяр /Жүдо/

Ташрамд сонирхуулахад, Монгол Улс түүхэндээ анх удаагаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож эхэлсэн. Тухайн үеийн олимпын наадмын  Монгол Улсын тугчаар Хөнгөн атлетикийн  дасгалжуулагч Ё.Найдан сонгогдож байв.




Өнөөдөр могой өдөр

57 минутын өмнө