ХАМАС бүлэглэлийн удирдагч Исмаил Хание Ираны нийслэл Тегеранд алагдсан гэж тус улсын хагас цэрэгжүүлсэн Хувьсгалт гвард өнөөдөр /2024.07.31/ мэдэгдэж, уг халдлагад Израилийг буруутгажээ.
Тодруулбал, Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Ханиег "Ираны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсоны дараа Тегеран дахь оршин суугаа газарт нь өгсөн агаарын цохилтод өртөн амь үрэгдсэн" гэж мэдэгджээ.
Өнгөрөгч аравдугаар сарын 7 /2023.10.07/-ны өдөр ХАМАС бүлэглэл Израиль руу дайрч, 1200 хүний аминд хүрч, 250 орчим хүн барьцаалагдсан тул тус бүлэглэлийн удирдагчдыг устгана гэж Израиль мэдэгдэж байсан юм. Харин Израилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч энэхүү хэрэг явдалд тайлбар өгөөгүй байна. Учир нь Израилийн Моссадын тагнуулын байгууллагын үйлдсэн хэрэгт Израиль ихэнхдээ тайлбар өгдөггүй байна.
Эх сурвалж: The Associated Press