Өчигдөр /2024.08.01/ Туркийн Анкара хотын нисэх онгоцны буудал дээр барууны орнуудад тагнуул хийсэн, хүн амины захиалагт аллага үйлдсэн хэргээр гадаадад ял эдэлж байсан хоригдол болох ОХУ-ын зарим иргэдийг Оросын улс төрийн хоригдлуудаар солилцох үйл явдал болсон талаар Олон Улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Тодруулбал, энэ талаар Цагаан ордны эх сурвалж "Орос, АНУ хоригдлуудыг солилцохоор тохиролцсон. Герман болон бусад барууны гурван улс солилцоонд оролцож, нийтдээ 24 хүн солилцсон" талаар CNN, CBS зэрэг мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна. Тухайлбал, Оросоос АНУ-д шилжүүлэн өгөх хоригдлуудын дунд Wall Street Journal сэтгүүлийн сэтгүүлч Эван Гершкович, Америкийн тэнгисийн цэрэг асан Пол Уилан, "Эрх чөлөө" радиогийн сэтгүүлч Алса Курмашева, сөрөг хүчний улс төрч Владимир Кара-Мурза нар багтаж байгаа бол ОХУ-д буцан ирж байгаа хүмүүст Чечены хээрийн командлагч агсан Зелимхан Хангошвилигийн амийг хөнөөсөн хэргээр Германд ял авсан Вадим Красиков нар багтаж байгаа талаар мэдээлжээ.
Одоо Туркийн Анкара хотод болж буй ОХУ, АНУ-ын хооронд хоригдлууд солилцох ажиллагааны бичлэг.
— Enkhbat Batmunkh (@enkhbatbatmunk2) August 1, 2024
pic.twitter.com/VQOObCZ5uV