Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен өчигдөр /2024.08.01/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан.
Тэгвэл Э.Блинкен манай улсаас буцах замдаа ОХУ-д хоригдож байгаад өчигдөр /2024.08.01/ Туркийн Анкара хотын нисэх онгоцны буудалд болсон солилцоогоор эх орондоо очиж буй Wall Street Journal сэтгүүлийн сэтгүүлч Эван Гершкович, Америкийн тэнгисийн цэрэг асан Пол Уилан, "Эрх чөлөө" радиогийн сэтгүүлч Алса Курмашева нартай утсаар ярьсан тухайгаа өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ.
Энэ талаар Э.Блинкен, "Өнөөдөр АНУ руу харих замдаа Evan, Paul, Alsu нартай ярилцах боломж олдсон. Тэднийг гэр бүлийнхэнтэй нь дахин хамт байлгахаар болж байгаад бид жаргалтай байна" гэжээ.
I got the chance to speak with Evan, Paul, and Alsu on their way home to the United States today.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) August 1, 2024
We couldn’t be happier to welcome them back home to be with their families again. pic.twitter.com/gRE6mpN3Te
Сонирхуулахад, тус солилцоонд хэд хэдэн орон зуучлагчаар оролцсон гэх бөгөөд Чечены хээрийн командлагч агсан Зелимхан Хангошвилигийн амийг хөнөөсөн хэргээр Германд ял авсан Вадим Красиков нарын ОХУ-ын иргэд тус солилцоогоор орос руу буцсан гэх мэдээлэл байгаа юм.