2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайнт болон түүний охин Жианна нар нисдэг тэрэгний ослын улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл домогт сагсчин Коби Брайнт болон түүний охины гэгээн дурсгалд зориулж хөшөөг нь босгожээ.
Энэхүү хөшөө нь оны 2019 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр аав, охин хоёр Лейкерсийн талбай дээр Даллас Маверикс багтай хийх тоглолтыг үзэхээр сууж байх мөчийг харуулжээ. Мөн тэнгэр элчийн далавчнуудыг бүтээж, нил ягаан, шар өнгийн цэцэгс бүхий Италийн цэцэрлэгт хүрээлэнг дүрсэлсэн байгаа нь Кобигийн Итали дахь хүүхэд насыг илтгэж байгаа аж.
Уг хөшөөг Карон Дэвис зохион бүтээж, Rotblatt Amrany студийн уран бүтээлчид бүтээсэн бөгөөд хөшөөний нээлтийг өчигдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөр хийсэн байна.