ОЛИМП: Өнөөдөр манай нэг тамирчин олимпын дэвжээнээ цэц сорино

ОЛИМП: Өнөөдөр манай нэг тамирчин олимпын дэвжээнээ цэц сорино

"Парис 2024" зуны олимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр олимпын наадамд манай улсын нэг тамирчин өрсөлдөнө. 

Тодруулбал, буудлагын спортын хамгийн сүүлийн тэмцээн болох 25 метр, хурдан буудлага төрөлд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү Улаанбаатарын цагаар 15.00 цагт өрсөлдөнө. Тэрбээр эрэгтэйчүүдийн 10 метр гар буун дасгалд, олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү 578 оноогоор шилдэг наймд шалгарч, финалын шатанд 115.7 оноогоор наймдугаар байр эзлэн Монголын буудлагын спортын түүхэн амжилт тогтоосон юм.