Барууны орнуудаас амласан F-16 сөнөөгч онгоцны эхний арав Украинд ирсэн гэж мэдээлжээ

Барууны орнуудаас амласан F-16 сөнөөгч онгоцны эхний арав Украинд ирсэн гэж мэдээлжээ

Барууны орнуудаас Украинд шилжүүлэхээр амласан 79 ширхэг F-16 сөнөөгч онгоцны эхний 10-ыг тус улс хүлээн авсан, энэ оны сүүл гэхэд дахин 10 ширхэг F-16 онгоцыг Киевт нийлүүлнэ гэж The Economist мэдээлжээ. 

Тодруулбал, Блүүмберг мэдээллийн агентлаг 7 дугаар сарын сүүлээр F-16 онгоцуудын эхний багцыг Украинд шилжүүлсэн тухай мэдээлж байсан юм. Харин энэхүү мэдээллийг Украины тал батлахгүй байсан бөгөөд "энэ бол бидний хувьд амьд үлдэх хүчин зүйл, өөрөөр хэлбэл энэ бол нисэхийн бүрэлдэхүүний чухал хэсэг" гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх В.Подоляк тайлбарлаж байв. 

Эх сурвалж: Varlamov news