ВИДЕО: Бразилын Сан Пауло мужид онгоц осолдож 61 хүн амь үрэгджээ

ВИДЕО: Бразилын Сан Пауло мужид онгоц осолдож 61 хүн амь үрэгджээ

Бразилын Парана мужийн Каскавел хотоос Сан Пауло хотын Гуарулхос нисэх онгоцны буудал руу өчигдөр /2024.08.09/ нисч байсан хос хөдөлгүүртэй ATR 72-500 загварын онгоц Винхедо хотод унасан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна. Тус онгоцонд 57 зорчигч нисэх багийн дөрвөн гишүүн явсан ба бүгд амь үрэгдсэн байна.

Олон нийтийн сүлжээнд гарч буй бичлэгт ATR 72-500 загварын онгоц агаарт эргэлдэн газарт унаж байгааг харуулсан байна. Онгоц орон сууцны хороололд унаж сүйдсэн ба газар дээр байсан хүмүүс бэртэж гэмтээгүй байна. Болсон хэрэг явдалтай холбогдуулж Бразилын Ерөнхийлөгч амь хохирогчдын гэр бүл, ойр дотныхонтой эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Сан Пауло мужийн захирагч гурван өдрийн гашуудал зарласан байна. 

Эх сурвалж: BBC