Украины Зэвсэгт хүчин Запорожье мужийн Оросын талын мэдэлд байдаг Энергодар хотыг буудсаны улмаас Запорожье атомын станцын хөргөлтийн системийн байгууламжид гал гарсан талаар Оросын тал мэдээлсэн байна.
Одоогоор станцын зургаан блок бүгд “хүйтэн зогсолт”-ын горимд унтарсан, ажиллахгүй байгаа бөгөөд уурын дэлбэрэлт болон бусад үр дагавар гарах аюул байхгүй байгаа аж. Мөн атомын цахилгаан станц болон Энергодар хотын эргэн тойрон дахь цацрагийн хэмжээ хэвийн байна гэжээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Запорожье атомын цахилгаан станцын нутаг дэвсгэрт Оросын эзлэн түрэмгийлэгчид гал нээсэн. Одоогоор цацрагийн хэмжээ хэвийн байна. Гэхдээ Оросын алан хядагчид атомын цахилгаан станцыг хяналтандаа байлгаж байгаа цагт байдал хэвийн байж чадахгүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Varlamov news
☢️ На Запорожской АЭС пожар 🔥 Россияне подожгли автомобильные шины на градирне охладительной башне ЗАЭС. Возможно, это провокация или попытка вызвать панику в населённых пунктах на правом берегу бывшего водохранилища. Гауляйтер Балицкий🤡 заявил - это ВСУ обстреляли Энергодар pic.twitter.com/AVy4a8gAM2
— GlobalNews (@GlobalNews_24) August 12, 2024