"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.08.12/ болохоор товлогдоод байсан билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх аравдугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшилсон байна. Учир нь зарим шүүгч, прокурорууд ээлжийн амралттай байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг ийнхүү хойшлуулсан байна. Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэхэд, шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч О.Лувсандагвын өмгөөлөгч Б.Гантөмөр нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт өгсөн тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.