Оросын Курск мужид явуулсан Украины цэргийн ажиллагаа нь украинчуудын сэтгэл санааг өргөж байгаа нь гарцаагүй ч үр дүн нь тодорхойгүй байна. Нөгөө талаар Оросууд дайны фронтоос салбар, ангиудаа Украины хүсээгүй хурдаар, удаан гаргаж байна гэж The Economist сэтгүүл бичжээ.
Тодруулбал тус сэтгүүлд, "хамгийн наад захын зорилго бол энэ дайны гол фронт болох Харьков, Донбассаас оросууд цэргийг татах явдал бололтой. Харин одоогийн байдлаар Орос улс Харьковын фронтоос цэргээ Курск муж руу шилжүүлж байгаа ч Донбассын фронтоос цөөхөн цэргээ шилжүүлээд байна. Энэ нь украины хүссэн шиг хурдан биш байна” гэсэн Украины жанжин штабын нэрээ нууцалсан ярилцагчийн хэлснийг The Economist сэтгүүлд иш татжээ.
Эх сурвалж: BBC