Бусдын зээлийн апплэйкшн рүү хууль бусаар нэвтэрч халдан орж, 900 мянган төгрөгийн хохирол учруулжээ.
Тодруулбал, нэр бүхий иргэн нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.А-ийн “Соно” нэртэй зээлийн апплэйкшн рүү хууль бусаар нэвтэрч халдан орж 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэн Ж.У-г энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.