Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн баяр наадам энэ сарын 07, 08 /2024.08.07-08/-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдсан. Тэгвэл энэхүү баяр наадмын үеэр бүлэг этгээдүүд бусдын эд зүйлсийг хулгайлсан хэрэг гарсан ба тэднийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас, "Энэ оны 08 дугаар сарын 07, 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан 100 жилийн ойн баяр, наадмын үеэр 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээдүүд 20 орчим гар утас, хөөрөг хулгайлсан хэргийг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэж мэдээллээ.