СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн голын усанд осолдсон хэрэг Дорнод аймагт гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн голын усанд осолдсон хэрэг Дорнод аймагт гарчээ

Иргэдийн амралт зугаалга үргэлжилж буй энэ цаг үед хүмүүс усанд осолдож алга болох, амиа алдах тохиолдол гарсаар байгааг мэргэжлийн байгууллага анхааруулсаар байна. Тодруулбал, өчигдөр /2024.08.13/ Дорнод, Хэнтий аймагт иргэд усанд осолдсон хоёр дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Тодруулбал, Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр баг  “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж,  иргэн А /40 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газар 2.5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, голын дагуу 20 км зайд 3 удаагийн давтамжтай завь болон автомашинтай зохион байгуулж байна. 

Мөн Хэнтий аймаг, Баян-Овоо сум Жавхлант 4 дүгээр баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төв/-т “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн М /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.