Монгол хийх айлчлалаа цуцалсан Японы Ерөнхий сайд Ф.Кишида ирэх есдүгээр сар хүртэл тус албан тушаалыг хаших бололтой

Монгол хийх айлчлалаа цуцалсан Японы Ерөнхий сайд Ф.Кишида ирэх есдүгээр сар хүртэл тус албан тушаалыг хаших бололтой

Япон улсын Миякзаки мужийн Хюүгана гэх газарт энэ сарын 8 /2024.08.08/-ны өдөр 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү байгалийн гамшигийн улмаас Япон Улсын Ерөнхий Сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар энэ сарын 11-12 /2024.08.11-12/-ны өдрүүдэд манай улсад хийх байсан албан ёсны айлчлалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

Тэгвэл Nikkei Asia мэдээллийн сувагт, "Японы Ерөнхий сайд Ф.Кишида өнөөдөр /2024.08.14/ хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ эрх баригч Либерал ардчилсан намын даргад дахин сонгогдохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ шийдвэр нь ирэх сар /2024.09/-д болох намын удирдлагын санал хураалтаар шинэ дарга сонгогдох хүртэл Ф.Кишида ерөнхий сайдаар ажиллана гэсэн үг. Ф.Кишида нь 2021 оны 10-р сард сонгогдсон ба өнөөдрийн байдлаар 1046 хоног ажилласан нь Японы Ерөнхий сайд асан Н.Кишигийн дараа хамгийн удаан ажилласан тус улсын найм дахь ерөнхий сайд болж байгаа ажээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

С.СУВД-ЭРДЭНЭ