ВИДЕО: Оросын Ту-22М3 бөмбөгдөгч онгоц Эрхүү мужид осолдож багийн нэг гишүүн амиа алдаж, гурав нь эмнэлэгт хүргэгджээ

ВИДЕО: Оросын Ту-22М3 бөмбөгдөгч онгоц Эрхүү мужид осолдож багийн нэг гишүүн амиа алдаж, гурав нь эмнэлэгт хүргэгджээ

Манай улстай хиллэдэг ОХУ-ын Эрхүү мужийн Черемхово дүүрэгт Оросын зэвсэгт хүчний Ту-22М3 бөмбөгдөгч онгоц осолдсон хэрэг өнгөрөгч шөнө /2024.08.15-16/ гарсан байна. Тодруулбал, Ту-22М3 бөмбөгдөгч онгоцны хуваарьт нислэг үйлдэж байхдаа техникийн доголдлын улмаас сүйрсэн байж магадгүй гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдэгдсэн байна. Харин ослыг нүдээр гарсан гэрчүүд онгоц агаарт шатаж эхэлсэн ба шүхэртэй хоёр хүн үсэрсэн гэж ярьжээ. Мөн Черемхово дүүргийн R-255 хурдны замаас 100 метрийн зайд эзгүй газар унасан ба багийн бүрэлдэхүүнд нийт дөрвөн хүн байсан бөгөөд тэдний нэг нь амиа алдсан гурав нь эмнэлэгт хүргэгдсэн гэж Оросын албаны хүн мэдэгджээ. 

Эх сурвалж: Varlamov news