ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний улмаас дэлхий даяар онц байдал зарлаж байна

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний улмаас дэлхий даяар онц байдал зарлаж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) сармагчны цэцэг өвчний халдвар Африк тивийн улс орнуудад өргөн хүрээнд тархаж эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийн хэмжээний эрүүл мэндийн онц байдал зарлаад байна. Анх 2007 онд сармагчинд илэрсэн энэ өвчин нь ихэвчлэн ойр дотно харьцах замаар тархдаг, Африк тивээс гадагш тархах нь ховор байсан. Гэвч 2022 онд энэхүү өвчин Япон, Хятад тэргүүтэй дэлхийн 100 гаруй оронд тархаж дэлхий даяар онц байдал зарлахуйц хэмжээний өндөр түвшинд хүрээд байсан юм.

Тэгвэл энэ онд тархсан сармагчны цэцэг өвчин дахин Африк тивээс гадагшилж өчигдөр /2024.08.15/ анхны тохиолдол нь Швед улсад бүртгэгдсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Африкийн холбооны эрүүл мэндийн хяналтын байгууллага (Africa CDC) тус тивд сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг олон нийтийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал гэж зарласан. Тус өвчний дэгдэлт Африкийн хэд хэдэн улс тэр дундаа Конгод хамгийн их тархаад байгаа юм.

Африкийн холбооны эрүүл мэндийн хяналтын байгууллагын наймдугаар сарын 4-ний өдрийн мэдээлснээр тус тивд сармагчны цэцгийн 38,465 тохиолдол бүртгэгдэж 1,456 иргэн нас барсан байна.  

“Africa CDC”-ын ерөнхийлөгч Жеан Касеяа “Энэ нь зүгээр нэг албан мэдэгдэл биш. Харин арга хэмжээ авах уриалга юм. Халдварыг ариглахын тулд идэвхтэй, шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй” гэв. 2022 оны тавдугаар сард сармагчны цэцгийн Calde IIb төрлийн халдвар дэлхий даяар нэмэгдэж, ихэвчлэн ижил хүйстэй мөн бисексуал эрэгтэйчүүд халдвар авч байсан юм. Үүний улмаас ДЭМБ 2022 оны долоодугаар сараас 2023 оны тавдугаар сарын хооронд олон улс анхааралдаа авбал зохих эрүүл мэндийн ноцтой байдал зарласан байдаг.