ВИДЕО: Украины армид олзлогдсон орос цэргүүдийн бичлэгийг нийтэлжээ

ВИДЕО: Украины армид олзлогдсон орос цэргүүдийн бичлэгийг нийтэлжээ

Украины цэргүүд Оросын Курск мужид урагшилж байна гэж тус улсын армийнхан мэдэгдсэн буй. Мөн энэ талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский саяхан /2024.08.13/ хийсэн мэдэгдэлдээ, "Украин одоо тус бүс нутгийн 74 хот, тосгон буюу 1000 орчим хавтгай дөрвөлжин км талбайг хяналтандаа байлгаж байна" гэсэн юм. 

Тэгвэл Украины арми ОХУ-ын Курск мужид Оросын 100 гаруй цэргийг олзолж, өдөрт нэгээс хоёр километрийн зайд урагшилж байна гэж Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Сирский мэдэгджээ. Харин UNIAN мэдээллийн агентлаг Курск мужид Украины армид олзлогдсон орос цэргүүдийн бичлэгийг нийтэлсэн байна.

Эх сурвалж: Varlamov news