ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин саяхан Хойд солонгос, Вьетнамд төрийн айлчлал хийсэн бол тэрээр Азербайжанд айлчлал хийхээр тус улсын нийслэл Бакуд өчигдөр /2024.08.18/ газардсан байна. В.Путин хоёр жилийн өмнө Украины эсрэг дайн эхлүүлснээс хойш Азербайжанд хийж буй анхны айлчлал аж. Мөн В.Путины энэхүү айлчлал нь Украин арми Оросын нутаг дэвсгэрт нэвтэрч, Орост өөрөө байлдааны ажиллагаа өрнөж байгаа үед болж байгаа юм. Түүний айлчлалыг судлаачид, "Украины газар нутгийг өөртөө нэгтгэсэн хэргээр барууныханд тусгаарлагдсан В.Путин холбоотнуудтайгаа харилцаа холбоогоо бэхжүүлж, шинэ харилцаа тогтоохыг эрмэлзэж байна" гэж дүгнэжээ. Азербайжаны засгийн газрын хувьд Украин болон барууны орнуудтай сайн харилцаатай ч В.Путинээс хэзээ ч нүүр буруулж байгаагүй хэмээжээ.
Эх сурвалж: BBC