Сицилийн эрэгт дарвуулт завь осолдож Их Британийн технологийн магнат М.Линч нарын зургаан хүн сураггүй болжээ

Сицилийн эрэгт дарвуулт завь осолдож Их Британийн технологийн магнат М.Линч нарын зургаан хүн сураггүй болжээ

Даваа гараг /2024.08.19/-т Сицилийн эрэгт тансаг зэрэглэлийн дарвуулт завь хар салхинд цохиулж, живсэн байна. Үүнийг улмаас завин дээр байсан 22 хүний ​​нэг нь амиа алдсан бол Британийн технологийн магнат Майк Линч зэрэг зургаан хүнийг эрэн хайж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Италийн эргийн хамгаалалтын албаны төлөөлөгчийн хэлснээр, хөлөг онгоц даваа гаригийн өглөөний 05:00 цагийн орчимд хар салхинд цохиулсан байна. Дарвуулт завь Газар дундын тэнгисийн арлын Портичелло боомтоос 1 орчим км-ын зайд осолдсон гэжээ.

Эх сурвалж: CNN