“Телеграм” мессенжер аппликейшнийг үүсгэн байгуулсан Павел Дуровыг Парисын ойролцоох нисэх онгоцны буудлаас баривчилжээ

“Телеграм” мессенжер аппликейшнийг үүсгэн байгуулсан Павел Дуровыг Парисын ойролцоох нисэх онгоцны буудлаас баривчилжээ

“Телеграм” мессенжер аппликейшнийг үүсгэн байгуулсан франц-орос гаралтай тэрбумтан Павел Дуровыг Парисын ойролцоох нисэх онгоцны буудалд Францын хууль сахиулагчид баривчилсан тухай BFMTV телевиз мэдээлжээ.

Францын гаалийн байгууллагын дэргэдэх Залилангийн хэрэгтэй тэмцэх албаны ажилтнууд түүнийг Азербайжанаас нисэх онгоцоор “Бурже” нисэх буудалд ирэх үед нь бямба гаргийн орой баривчилсан байна. BFMTV-гийн мэдээлснээр, 39 настай П.Дуровыг “Телеграм”-ыг хангалтгүй удирдсан гэх үндэслэлээр Францын хууль сахиулагчдын гаргасан баривчлах зөвшөөрлийн дагуу эрэн сурвалжилж байсан бөгөөд уг платморм нь мөнгө угаах, мансууруулах бодис наймаалах, педофил шинжтэй контент хуваалцах зэрэгт ашиглагдаж байгаа аж. “Телеграм”-ыг үүсгэн байгуулагч баривчлах тушаал гарснаас хойш Франц болон Европ руу тогтмол аялдаггүй байжээ. CNN телевиз дээрх мэдээллийн талаар тодруулахаар Францын прокурорын газарт хандсан байна.