Японы баруун өмнөд эрэгт хэдэн арван жилийн турш тохиолдож байгаагүй хүчтэй "Шаншан" хар салхи дайран өнгөрчээ. Гамшгийн улмаас аадар бороо орж, үер бууж, хөрсний гулгалт үүсч, цахилгаан тасарсан байна. Өчигдөр /2024.08.29/ орой гэхэд хар салхины эрч бага зэрэг суларч, "халуун орны хүчтэй шуурга"-ын түвшинд хүрсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. Харин "Шаншан" салхины улмаас хөрсний гулсалт үүсэж, барилгын дээвэр нурсан тул дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зуу орчим хүн бэртэж гэмтжээ.
Эх сурвалж: BBC
ВИДЕО: Японы баруун эрэгт "Шаншан" хар салхи дайран өнгөрсний улмаас дөрвөн хүн амиа алджээ pic.twitter.com/g1fCSmBTn0
— iSee.mn (@iSee_MN) August 30, 2024