"В.Путиныг хүлээн авч буй Монголын нийслэлд Украиныг дэмжих жагсаал боллоо" хэмээн BBC агентлаг мэдээлжээ

"В.Путиныг хүлээн авч буй Монголын нийслэлд Украиныг дэмжих жагсаал боллоо" хэмээн BBC агентлаг мэдээлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ. Энэ нь түүний 2023 оноос хойш Ромын дүрэмд гарын үсэг зурсан, Украиныг эзлэн түрэмгийлэх үеэр В.Путиныг дайны гэмт хэрэгт сэжиглэн баривчлах тушаал гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрсөн улсад хийж буй анхны айлчлал юм. Харин "В.Путиныг хүлээн авч буй Монголын нийслэл дэх засгийн газрын ордны дэргэд даваа гараг /2024.09.02/-т Украиныг дэмжих жагсаал боллоо" гэж Ц.Уянга нарын гэрэл зураг бүхий мэдээллийг BBC агентлаг нийтэлсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: BBC