Энэ долоо хоногийн эх /2024.09.02-03/-ээр манай улсад ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Оросын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа аж. В.Путин энэ үеэрээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрисийг Орос улс дэмжинэ" гэж инээмсэглэсэн хэлсэн олон улсын хэвлэлийн анхааралд оржээ.
В.Путины энэхүү мэдэгдэл нь "хошигнол" байж магадгүй гэж зарим судлаачид үзэж байгаа аж. Учир нь 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд Д.Трампыг дэмжиж, улмаар олон нийтийн сүлжээнд хэрхэн нөлөөллийн ажил хийж байсан нь тогтоогдсон юм. Харин АНУ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби "В.Путин манай улсын сонгуулийн талаар ярихаа болих хэрэгтэй. Тэр хэн нэгэнд ямар нэг байдлаар давуу байдал үзүүлэх ёсгүй" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC