Гаагийн шүүх /ОУЭШ/-ээс 2023 оны гуравдугаар сард В.Путиныг баривчлах захирамжийг гаргасан. Харин манай улс Гаагийн шүүхийн гишүүн орон.
Иймд Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/-ээс өнгөрөгч баасан гараг /2024.08.30/-т “Монгол Улс ОУЭШ-ийн гишүүн орны хувьд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг удахгүй хийх айлчлалынх нь үеэр баривчлах тушаалыг биелүүлэх үүрэгтэй” гэж мэдэгдэж байв.
ВИДЕО:
Тэгвэл В.Путиныг манай улсад энэ долоо хоногт ирэх үеэр Японд байрлах монголын элчин сайдын яамны гадна тус улсын зарим иргэд цугларч “В.Путиныг одоо баривчил”, “Путин бол дайны гэмт хэрэгтэн”, “В.Путиныг айлчлуулж байгаа Монгол бол бүдүүлэг” гэсэн лоозон бүхий жагсаал болсон байна. Тус жагсаалд Японы 11 иргэн оролцсон гэх мэдээллийг зарим олон улсын хэвлэл мэдээлсэн бөгөөд жагсаалд оролцогчид манай элчин сайдын яаманд өргөдөл гаргаж, “Монгол Улсад ирээд буй дайны гэмт хэрэгтэн В.Путиныг баривчил” гэх утгатай шаардах хуудсыг гардуулжээ. Мөн Японы Засгийн газар үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй гэсэн утгатай мэдээллийг тэд хийсэн байна.