ВИДЕО: З.Энхболд шөнийн цагаар замын бродюрыг хагалж байна гэх зурган мэдээлэл өөрт нь ирсэн гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ

ВИДЕО: З.Энхболд шөнийн цагаар замын бродюрыг хагалж байна гэх зурган мэдээлэл өөрт нь ирсэн гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ

Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлыг зогсоож, хуулийн байгууллагаар шалгуулах санал асуулгыг явуулах талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөө өглөө мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр энэ үеэр Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд нарт хандаж, хэд хэдэн мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр "Одоо бордюрын сэдвээр том баг ажиллуулж байгаа мэдээллийг би авсан. Зандаахүүгийн Энхболд үүр шөнийн заагаар чулуун бордюрыг цохиж хагалаад зураг авчхаад явсан гэдэг мэдээллийг ч авсан. Иргэд хариуцлагатай шийдвэрийг гаргаарай. Энэ хоёр хулгайчийн үг, үйлдлийг аудитын болон АТГ-аар шалгуулъя. Энэ хүмүүс гадны тавиул туршуул маягаар Монголд ажилладгийг Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлье" гэлээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө