АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч К.Харрис, Д.Трамп нар мэтгэлцээний төгсгөлд гар барьсангүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч К.Харрис, Д.Трамп нар мэтгэлцээний төгсгөлд гар барьсангүй

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Камала Харрис, Доналд Трамп, нарын телевизийн мэтгэлцээн өндөрлөсөн байна. Энэ удаад тэд гар барьсангүй. Тодруулбал, мэтгэлцээний эхэнд нэр дэвшигчид тайзан дээр гарах үед Камала Харрис өөрөө Доналд Трамптай гар барихаар дөхөж очсон байна. Харин сүүлийн мэтгэлцээний үеэр Трамп, Харрис нар гар бариагүй байна.

Мөн мэтгэлцээний сүүлчийн үгээ Д.Трамп хэлэхдээ, "Камала Харрисыг АНУ-ын түүхэн дэх хамгийн муу дэд ерөнхийлөгч" хэмээн нэрлэжээ. Харин Камала Харрис хаалтын үгэндээ, "түүний сонгуулийн кампанит ажил нь ирээдүйд чиглэсэн бол Д.Трамп өнгөрсөнд анхаарлаа хандуулсан" гэж тодорхойлсон байна. 

Мэтгэлцээний үеэр хөтлөгч Д.Трампаас “Та Украиныг энэ дайнд ялаасай гэж хүсч байна уу” гэж асуухад Д.Трамп хариуд нь “Би дайн дуусаасай гэж хүсэж байна” гэж хариулсан байна. Мөн тэрээр "Би нэгтэй нь ярина, нөгөөтэй нь ярина, би тэднийг нэгтгэнэ" гэж хэлжээ. 

Д.Трамп өнгөрөгч 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, нэгдүгээр сарын 6-нд Капитол руу дайран орсонд харамсахгүй гэдгээ мэдэгдэж, улмаар тус халдлагад өөрийгөө ямар ч холбоогүй гэжээ. 

Эх сурвалж: BBC