АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми нар өнөөдөр /2024.09.11/ Украинд хамтарсан айлчлал хийж байгаа талаар BBC агентлаг мэдээллээ.
Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр "тэд Ерөнхийлөгч В.Зеленский болон бусад албаны хүмүүстэй уулзаж, Оросын түрэмгийллээс Украиныг хамгаалахад цаашид дэмжлэг үзүүлэх талаар ярилцах болно” гэжээ. Тэгвэл энэхүү айлчлалаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх алсын тусгалтай Америкийн пуужингуудын Украинд тавьсан хязгаарлалтыг АНУ цуцалж магадгүй гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Учир нь өчигдөр /2024.09.10/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа Антони Блинкен үүнийг үгүйсгээгүй бөгөөд мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү асуудлыг Цагаан ордонд хэлэлцэж байгааг баталжээ.
Эх сурвалж: BBC