Бусдыг хутгалж, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна

Бусдыг хутгалж, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна

Өчигдөр буюу 09 сарын 11-ний өдөр “22-ын товчооны Сансар худалдааны төвийн ойролцоох хашаанд хүнд хутгалуулчихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай “М” нь согтуурсан үедээ 35 настай “М”-той маргалдаж хэвлий хэсэгт нь хутгалж, хэргийн зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ. Иймд иргэн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж, уур бухимдлаа тэвчин, бусдад хүндэтгэлтэй хандаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.




Өнөөдөр могой өдөр

37 минутын өмнө