Иргэдийн амралт, зугаалгын улирал дуусаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл төдийгүй хөдөө орон нутагт гал түймэр ихээр гарах болсон байна. Тухайлбал, өчигдөр /2024.09.11/ гал түймрийн зургаан дуудлага ОБЕГ-т бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 10:52 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 10:58 цагт очиход иргэн Ж-ын “Альфард” загварын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.
Сүлжмэлийн урд Алфарт машин шатаж байна, дуудлага өгсөн хүмүүс гафгүй бол ё дүүрчээ, pic.twitter.com/JFm6N0Zl1s
— Ganzo (@GanzoHayashi) September 11, 2024