ВИДЕО: АНУ-ын рок хамтлагийн ахлагч Жон Бон Жови гүүрнээс унах гэж байсан эмэгтэйг аварч буй бичлэг цацагджээ

ВИДЕО: АНУ-ын рок хамтлагийн ахлагч Жон Бон Жови гүүрнээс унах гэж байсан эмэгтэйг аварч буй бичлэг цацагджээ

Америкийн "Бон Жови" рок хамтлагийн ахлагч Жон Бон Жови АНУ-ын Нэшвилл хотод нэгэн эмэгтэйг амиа хорлохоос нь аварсан талаар BBC агентлаг мэдээлжээ. Жон Бон Жови тухайн үед өөрийн багийнхантайгаа "Page Six" нэртэй шинэ дууныхаа клипний зураг авалтыг хийж байжээ. 

Харин цахим орчинд амиа хорлох гэж буй эмэгтэй рүү Жон Бон Жови хэрхэн ойртон очиж, түүнтэй ярилцаж дараа нь түүнийг хэрхэн аюулгүй газарт очиход тусалж буйг харуулсан бичлэг цацагдсан байна. Харин Жон Бон Жови хэрэг гарсан газарт дууны клипний зураг авалтыг хийхээр ирсэн гэдгийг баталж, харин аврагдсан эмэгтэйн нэрээ нууцалсан тул энэ явдлын талаар тайлбар өгөхгүй гэж мэдэгджээ. Мөн түүний багийнхан видео бичлэг хийж байхдаа гүүрэн дээр зогсож буй эмэгтэйг анзаарсан. Энэ үеэр Бон Жови тус эмэгтэйг амиа хорлохгүй байхыг ятгаж, гүүрний явган хүний ​​хэсэг рүү буцахад нь тусалсан гэж ярьжээ. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: 




ЭМГЭНЭЛ

11 цагийн өмнө