SpaceX компани "Dragon" сансрын хөлгөөр арилжааны нислэг үйлдэж, 41 настай тэрбумтан Жаред Исаакманыг задгай сансарт гаргасан нь дэлхийн түүхэнд бичигдэх үйл явдал өнөөдөр /2024.09.12/ болж байна.
Тодруулбал, тус нислэгийн ивээн тэтгэгч Жаред Исаакман дэлхийгээс 700 км-ийн өндөрт, задгай сансарт гарсан нь мэргэжлийн бус сансрын нисгэгч сансарт гарсан анхны тохиолдол болж байна. Мөн удахгүй SpaceX компанийн инженер Сара Гиллис ч мөн задгай сансарт гарах бөгөөд тэд сансарт 15 минут орчим байх төлөвтэй байгаа ажээ. Сонирхуулахад, "Dragon" сансрын хөлөгт АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан нисгэгч Скотт Потит болон SpaceX-ийн хоёр инженер Анна Менон, Сара Гиллис нар байгаа юм.
Эх сурвалж: BBC
ВИДЕО:
ВИДЕО: SpaceX компани арилжааны нислэг үйлдэн, мэргэжлийн бус хүнийг задгай сансарт аялуулж түүхэнд бичигдлээ https://t.co/IkuiVK3zHX pic.twitter.com/eauiNcIhVH
— iSee.mn (@iSee_MN) September 12, 2024