ШУУРХАЙ: Эрэн сурвалжлагдаж байсан этгээд автомашинтай зугтахдаа цагдаагийн гурван алба хаагчдыг мөргөж гэмтээгээд, баривчлагджээ

ШУУРХАЙ: Эрэн сурвалжлагдаж байсан этгээд автомашинтай зугтахдаа цагдаагийн гурван алба хаагчдыг мөргөж гэмтээгээд, баривчлагджээ

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан Б-г өнөөдөр /2024.09.12/ 02 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон саатуулах үед цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн "Toyota Prius-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зугтахдаа цагдаагийн гурван алба хаагчдыг мөргөж гэмтээн ойролцоо байсан 3 тээврийн хэрэгсэлийг мөргөсөн хэрэг явдал гарчээ. 

Харин цагдаагийн алба хаагчид эсэргүүцэл үзүүлсэн сэжигтэй этгээдэд мөргүүлсэн ч түүнийг баривчлан саатуулж чадсан байна. Ингээд тус хэрэг явдлын дараа алба хаагчид эмнэлгийн тусламж авсан ба одоогоор тэдний биеийн байдал хэвийн байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

17 цагийн өмнө