"Эрдэнэт үйлдвэр"-т бүртгэлтэй “Лексус-570” автомашиныг акталж, 16 саяар авсан хэрэгт холбогдож байсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн ажлын байр болон хувийн сууцанд Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн өдрүүдэд нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл зэргийг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх нь хулгайд алдагдсан Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан хөөргийг худалдан авсан байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тодотговол, Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан хөөрөг нэлээд хэдэн жилийн өмнө хулгайд алдагдсан бөгөөд тухайн хулгайд алдагдсан хөөргийг Т.Батмөнх нь худалдан авсан байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Харин тэрбээр тухайн хөөргийг ямар хөрөнгийн эх үүсвэрээр, хэрхэн худалдан авсан бэ гэдгийг мөрдөн шалгаж тогтоох юм байна.