Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Халхын голын ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсэн тухай "БЕЛТА" Беларусийн төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээллээ.
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэндчилгээндээ, “Монгол цэргүүд, Зөвлөлтийн дайчдын эр зориг, баатарлаг байдлын ачаар Квантуны армийн довтолгоог няцааж, Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах боломжтой болсон. Монгол, Зөвлөлтийн ард түмний хамтын эр зориг бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно. Энх тайван байдал, ирээдүйдээ итгэх итгэлийн төлөө Японы милитаризмын эсрэг мөр зэрэгцэн тэмцсэн тэдгээр баатруудын дурсгалыг хүндэтгэх хэрэгтэй” гэжээ.