ВИДЕО: Украины боксчин А.Усик Польшийн нисэх суудалд саатуулагдсан явдалд В.Зеленский "эгдүүцэж" буйгаа мэдэгджээ

ВИДЕО: Украины боксчин А.Усик Польшийн нисэх суудалд саатуулагдсан явдалд В.Зеленский "эгдүүцэж" буйгаа мэдэгджээ

Украины боксчин Александр Усикийг Польшийн Краков хотын нисэх онгоцны буудалд өчигдөр /2024.09.17/ саатуулжээ. Иймд Украины Ерөнхийлөгч В.Зеленский, "Би А.Усикийг саатуулагдах үед түүнтэй утсаар ярьсан. Манай иргэн, аваргын энэ хандлагад би эгдүүцэж байна. Би Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Украины Дотоод хэргийн сайд Игорь Клыменко нарт Краковын нисэх онгоцны буудалд болсон хэргийн бүх нарийн ширийнийг нэн даруй тодруулахыг даалгасан" гэж мэдэгдсэн байна. Харин А.Усикийн эхнэр Екатерина, "түүний үйлдсэн гэмт хэрэг гэж юу ч байхгүй. Бүх зүйл сайхан  болно. А.Усик энэ бүхнийг дараа нь тайлбарлах болно" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: 




Өнөөдөр хонь өдөр

21 цагийн өмнө