ВИДЕО: Ливанд дэлбэрсэн пейжерүүд мессеж хүлээн авч буй мэт дууг гаргаж байсан талаар New York Times мэдээлжээ

ВИДЕО: Ливанд дэлбэрсэн пейжерүүд мессеж хүлээн авч буй мэт дууг гаргаж байсан талаар New York Times мэдээлжээ

Ливанд суугаа Ираны элчин сайд пейжерын дэлбэрэлтэд нэг нүдээ алдаж, нөгөө нүд нь ноцтой гэмтсэн талаар New York Times мэдээлжээ. 

Тодруулбал, Ливан улсад "Хезболла" бүлэглэлийн гишүүдийн хоорондоо харилцахын тулд ашигладаг байсан пейжерүүд бөөнөөрөө дэлбэрсэн хэрэг өчигдөр /2024.09.17/ гарсан байна. Үүний улмаас мянга гаруй хохирогч Бейрут болон бусад хотуудын эмнэлгүүдэд хүргэгдсэний дотор Ираны элчин сайд ч байсан гэдэг. 

Тэгвэл "Хезболла" бүлэглэлийн гишүүдийн пейжерүүд дэлбэрэлт болохоос өмнө хэдэн секундын турш мессеж хүлээн авч буй мэт дуугарах чимээ өгч байсан тул хэрэглэгчид пейжерүүдээ нүүрэн дээр нь ойртуулсан байсан талаар ч New York Times сонин мэдээлжээ. 

Израилийн тагнуулын агентлагууд "Хезболла"-ийн Тайваний брэндийг ашиглах эрхтэй "Gold Apollo" гэх компанид захиалан хийлгэсэн пейжерүүдийг үйлдвэрлэж байх үеэр нь өөрчилсөн. Төхөөрөмжүүдэд тэсрэх бодис бүхий самбар суулгасан бөгөөд үүнийг кодлогдсон мессежээр идэвхжүүлсэн" гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр хонь өдөр

21 цагийн өмнө