ОХУ-ын Тверь мужийн Торопец хотын зэвсгийн агуулахууд Украины нисгэгчгүй онгоцнуудын дайралтад өртсөний улмаас ихээхэн хэмжээний сүйрэл дохисон талаар олон улсын томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж эхлээд байна.
Тодруулбал, энэхүү довтолгооны үеэр Тверь мужийн Торопец хотын нутаг дэвсгэрт дор хаяж 17 удаагийн "газар хөдлөлтийн үйл явдал" буюу чичиргээг бүртгэсэн талаар Норвегийн газар хөдлөлт, дэлбэрэлтийн хяналтын NORSAR группээс мэдэгдсэн байна. Улмаар хамгийн хүчтэй дохио нь 2.5 магнитудын хүчтэй байсан гэж Норвегийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Украины тусгай албаны эх сурвалжийн мэдээлснээр, "өнгөрөгч шөнө /2024.09.18019/ тэдний нисгэгчгүй онгоцнууд Торопец хотын томоохон зэвсгийн агуулах руу дайрсан" гэж мэдэгдсэн бол энэхүү үйл явдлын талаар хийсэн олон дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээнд гарсан байна.
Эх сурвалж: BBC
A town in the Tver Region has been partially evacuated after a drone attack on an ammunition depot
— NEXTA (@nexta_tv) September 18, 2024
On the night of September 18, Ukrainian drones attacked a military unit in the town of Toropets in the Tver Region. A massive fire broke out on the territory of the military… pic.twitter.com/hlKshV7Khf