ВИДЕО: Ливанд утасгүй холбооны төхөөрөмжүүд дэлбэрч олон хүн амиа алдсан халдлагад Израилийг буруутгажээ

ВИДЕО: Ливанд утасгүй холбооны төхөөрөмжүүд дэлбэрч олон хүн амиа алдсан халдлагад Израилийг буруутгажээ

Ливанд утасгүй холбооны төхөөрөмж дэлбэрсний улмаас 20 гаруй хүн амиа алдаж, 450 гаруй хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.  Тодруулбал, мягмар гараг /2024.09.17/-т Ливан "Хезболла" бүлэглэлийн гишүүдийн пейжерүүд дэлбэрсний улмаас олон тооны хүн амиа алдаж, шархдаад байгаа бөгөөд энэ халдлагад Израилийг буруутгаж байгаа юм. Харин Израиль ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. 

Учир нь Израилийн Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант "дайны шинэ үе шат"-ыг зарлаж, Израилийн армиа хойд зүгт шилжүүлэн байршуулах үеэр Ливанд утасгүй холбооны төхөөрөмжийн халдлага болсон байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Дэлхийн хурцадмал байдал хурцдах ноцтой эрсдлийг анхааруулж, бүх талуудыг хамгийн их тэвчээртэй байх"-ыг уриалсан байна.  Харин Израилийн албаны хүмүүс АНУ-ын талд "Израиль энэ сарын 17-нд Ливанд ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн ч юу хийхээр төлөвлөж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй" гэж CNN агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр хонь өдөр

21 цагийн өмнө