Тээврийн хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлсний хариуд бусдаас хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байсан Б.Д нь тээврийн хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.