Украины нисгэгчгүй онгоц Оросын Брянск муж дахь стратегийн чухал цэгт цохилт өгсөн үйл явдал өчигдөр /2024.10.09/ болсон байна.
Тэгвэл тухайн үйл явдлыг Оросын тал "Аюултай материал дэлбэрсэн “Хуурай өвсний шаталт” хэмээн тайлбарласан байна. Гэтэл үүнийг Украины цэргийн шинжээч Иван Ступак "Оросын тал иргэдийг төөрөлдүүлж байна. Энэхүү цохилт нь цар хүрээ, устгасан зэвсгийн тооноос үзэхэд Оросын талын мэдээлж байгаачлан материалын дэлбэрэлт бус хэд хэдэн томоохон зэвсгийг устгасан хүчтэй цохилтуудын нэг болсон" хэмээн ярьсан талаар NEXTA агентлагт мэдээлжээ. Мөн тэрбээр "Хохирлын хэмжээ ойрын өдрүүдэд тодорхой болох хэдий ч Оросын эх сурвалжууд үүнийг нууцалж магадгүй байна" гэжээ.
Эх сурвалж: NEXTA