Монгол Улсын Ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "Залуучуудын асуудал xариуцсан" зөвлөx Сексцагаанбогд буюу рэппер Б.Гантулга нь бусдын биед халдаж буй бичлэг өнгөрсөн есдүгээр сар /2024.09/-д олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж, улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байсан юм.
Тэгвэл олон нийтийн сүлжээнд, "Сексцагаанбогдын охин зодож буй бичлэг гээд цаана чинь бөөн юм болж байна" гэсэн тайлбартай дүрс бичлэг нийтлэгдсан байдаг. Тус бичлэгт рэппер Б.Гантулга байж болзошгүй нэгэн эрэгтэй газарт суусан эмэгтэй хүн рүү дайрч "хачин ... гэртээ харь за юу. хүнээс илүү юм шиг битгий тэг за юу" зэргээр хараалын үг байгаа нь гардаг. Харин тус бичлэгийг хийж буй иргэн "эмэгтэй хүн зодож байна. Сексцагаанбогд байна" гэж ярьдаг.
ВИДЕО:
Сексцагаанбогдын охин зодож буй бичлэг гд цаана чинь бөөн юм болж бндаа??
— АРИУНТУЯА (@Ariunq) September 5, 2024
Кэцүү ч юмдаа, хэнийхэн зөв бурууг мэдэхгүй бж ингээд л дураараа бичлэгийг нь хийж аваад цацчихдаг. За дамаа од олны танил, бусдын анхаарлын төвд бнга бдаг залуус минь үг хэл, үйл хөдлөлөө байнга анхаарч яв pic.twitter.com/jnwrKt68sF
Тухайн үед Б.Гантулга зодуулсан гэх эмэгтэй нь түүний найз охин Н.Урин байсан байдаг. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Сайн байцгаана уу? Н.Урин миний бие өчигдөр орой цахим орчинд цацагдсан бичлэгийн тухай энэхүү постыг бичиж байна. Тус бичлэг нь миний найз залуу Сексцагаанбогд буюу Б.Гантулга бид хоёрын хосын маргааны хамгийн хурцадмал дүр зургийг хөндлөнгийн үл таних этгээд бичиж авсан дүрс байв.
Өчигдөр шөнө 00.00 цагийн үед энэхүү бичлэг надад мессежээр ирэх үед таг гацаж, цээж харанхуйлав. Учир юу вэ гэвэл энэ бичлэг бол миний үнэн. Энэ хүн үнэхээр би. Би өөрийгөө, өөрсдийгөө ийм нөхцөл байдалтайгаар анх удаа л ийм ил хуль, ийм нүд хальтрам хөндлөнгийн өнцгөөс харав. Би ичиж, балмагдаж байна...” хэмээн тайлбарласан байдаг.
Тэгвэл Сексцагаанбогд буюу Б.Гантулгад холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас зөрчлийн хуулийн дагуу шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Зөрчлийн тухай хууль 5.3 дугаар зүйл /Хүний биед халдах/-ийн 1-д Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.