Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр /2024.10.11/ болж өндөрлөөд байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр 14 аймагт МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулж олонх болсон байгаа юм.
Тодруулбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад ялалт байгуулж олонх суудлыг аваад байгаа талаар МАН-ын ЕНБД Я.Содбаатар мэдэгдсэн.
Тэгвэл Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга С.Гал-Эрдэнэ нар энэ удаагийн орон нутгийн сонгуульд 314-981 хүний санал авч ялагдсан байна. Ингэснээр Б.Ариун-Эрдэнэ Булган аймгийн Засаг даргын ажлаа өгөхөөр болж байна. Тэрбээр Булган аймгийн засаг даргаар ажиллах хугацаандаа ОХУ-д удаа дараа очсон зэрэг олон асуудалд нэр холбогдож байсан юм.